Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна
Шадар сайд С.Амарсайхан "Хариу арга хэмжээнд ажиллаж байгаа ний ажилтан албан хаагчдадаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хөл хориог дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжүүлж байна.
Сүүлийн 24 цагт халдварын 1200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Энэ хэвээрээ цаашид эрчимтэй явагдах төлөвтэй байна. Тиймээс хатуу хөл хорионы дэглэмийн цаашид үргэлжлүүлж тархалтыг багасгах тохиолдлын тоог бууруулах зайлшгүй шаардлага байна.
Хоёрдугаарт, халдварын шинэ төрөл буюу мутацийн төрөл манай улсад урьдчилсан байдлаар лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Турк улсаас зөөрлөгдөн ирсэн Английн мутаци гэж урьдчилан тодорхойлж байгаа. Энэ нь ч сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилж байгаа өвчлөл хурдацтай нэмэгдэх, тархах, хүнд өвчтөний тоо нэмэгдэх, нас баралт хурдацтай болох гэх мэт шалтгаануудыг үндэс болж байна гэж үзэж байгаа. Энэ талаар эрүүл мэндийн салбарынхан нарийвчилсан мэдээллээ та бүхэнд өгнө" гэлээ.