МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр шаардлага хүргүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Өнгөрөгч Мягмар гарагт уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан бол өнөөдөр дахин шаардлага хүргүүлсэн байна.
Уг шаардлагад "Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга та Үндсэн хууль зөрчиж, МАН-ыг тараах тухай хууль бус захирамжаараа Үндсэн хуульт байгуулалд халдаж, ардчилсан, эрхзүйт төрийг үгүй хийх гэсэн үйлдлийг удаа дараа гаргалаа.
МАН нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжуудыг хүндэтгэлтэйгээр чанд мөрдөн ажилласаар ирсэн, аливаа хууль бус үйлдэл гаргаагүй болохоо албан ёсоор мэдэгдэж, таны хууль бус захирамж, илгээлтэд дараах тайлбар, шаардлагыг өгч байна" гэжээ.