Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2,338, хүндэвтэр 1,374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
- Улаанбаатар 24,242
- Архангай 258
- Баян-Өлгий 5
- Баянхонгор 81
- Булган 74
- Говьсүмбэр 37
- Дархан-Уул 437
- Дорноговь 59
- Дорнод 22
- Дундговь 39
- Завхан 129
- Орхон 336
- Өвөрхангай 208
- Сүхбаатар 143
- Сэлэнгэ 361
- Төв 606
- Увс 26
- Ховд 197
- Хөвсгөл 62
- Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ.
Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн Газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.