Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн 24 цагт 17366 хүнд вакцин хийжээ. Ингэснээр манай улс 713705 иргэнээ дархлаажуулаад байна.
Манай улс өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-нд БНХАУ-аас 600 мянган тун вероселл вакцин хүлээн авсан. Өнөө орой мөн 300 тун вероселл вакциныг хүлээн авах тухай албаныхан мэдээлээд буй.
Өнөөдрөөс нийслэлд суурин 120, зөөврийн 40 цэг ажиллаж иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлээд буй.
УОК-ын Шуурхай штабаас дараах хуваарийг гаргажээ.
- Дөрөвдүгээр сарын 23-нд – Энэ сарын 9,10,11-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
- Дөрөвдүгээр сарын 24-нд – Энэ сарын 12,13,14-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
- Дөрөвдүгээр сарын 25-нд – Энэ сарын 15,16,17-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд
- Дөрөвдүгээр сарын 26-нд – Энэ сарын 18,19,20,21,22-нд давтан тунгаа хийлгэх байсан иргэд вакцинд хамрагдана.
Түүнчэн 55-аас дээш насны иргэдийн вакцины эхний тунг дараах хуваарьт өдрүүдэд хийх юм.