Малын хулгайн хэрэгт холбогдсон 377 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусах тул өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэх саналаа Засгийн газарт танилцуулах юм байна. Хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг ЭМЯ-наас гаргасан. Харин хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан байна. Тиймээс ЭМЯ-ны дээрх саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, эцэслэнэ гэдгийг Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.