Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны хоёрдугаар сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын барометрийн мэдээллийг 11-14-нд Улаанбаатар хотод оршин суудаг 1000 сонгуулийн насны иргэдээс санамсаргүй түүврийн аргаар цуглуулсан. Тодруулбал, ҮХЦ-д хандсан болон Ерөнхийлөгчийн мэдэгдэл, ҮХЦ-ийн мэдэгдэл гарахаас өмнө мэдээлэл цуглуулсан гэдгийг онцлоё.
Иргэд төрийн институцийг буюу УИХ-ын үйл ажиллагааг 10 оноосоос 4.2 оноогоор үнэлсэн байна. Өмнөх сарынхаас 0.1 функтээр буурсан.
Онцгойлон анхаарах нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сард 6.3 хувь байсан. Энэ сард түүнийг үнэлэх иргэдийн үнэлгээ 5.8 хувь болж буурсан байна. Үүнд онцолж хэлэх нэгдүгээр шалтгаан бол вакцинжуулалт зогссон нь ийнхүү түүний үнэлгээ буурахад нөлөөлсөн. Хоёрдугаарт хөл хорио нөлөөлсөн. Хэдийгээр хөл хорионы үеэр Засгийн газрын зүгээс иргэн бүрд 300 мянган төгрөгийг тараасан ч гэсэн иргэд энэхүү мөнгийг өгөх ёстой юмаа өгч байна гэж хүлээж авсан байна. Түүнээс биш Засгийн газар сайндаа өгөөгүй авах ёстой юмаа авч байна гэсэн байр сууринаас хандсан гэсэн үг. Мөн цар тахлын тархалтын асуудлаас болоод иргэд Ерөнхий сайдтай шууд хариуцлага тооцон дээрх үнэлгээг өгсөн байна. Сүүлийн өдрүүдэд цар тахлын улмаас нийслэлд халдвар авч буй хүний тоо огцом өссөн нь Ерөнхий сайдын үнэлгээнд нөлөөлжээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын үнэлгээ өмнөх сарынхаас 0.2 функтээр буурч 3.4 болсон. Үүнд төдийлөн огцом өөрчлөлт гараагүй.