Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Уур амьсгалын өөрчлөлтий эсрэг тэмцэгч Грета Тунберг коронавируст халдварын эсрэг вакцины тэгш хүртээмжийг хангах зорилгоор өөрийн буяны сангаараа дамжуулан ДЭМБ-д 100 мянган евро хандивлах болжээ. Тунберг дээрх мөнгийг уур амьсгалыг өөрчлөлтийн эсрэг тэмцлийнхээ төлөө шагналд авсан юм.
Тэрээр "Өндөр орлоготой улс орнууд эрсдэлтэй бүлгээсээ гадна залуу, эрүүл хүмүүсийг вакцинд хамруулж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл. Хөгжингүй орнуудад дөрвөн хүний нэг нь вакцин хийлгэсэн байхад ядуу буурай орнуудад 500 хүн тутамд ганц л хүн дархлаажуулалт хамрагдаж байгаа нь шударга бус" хэмээн хэлжээ.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус дэлхийн хамтын нийгэмлэгийг түүнээс үлгэр дууриал авахыг уриаллаа.