Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 15005 хүнд шинжилгээ хийхэд 1169 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 25364 болж байна.
Дотоодод 1168 халдвар бүртгэгдсэн. Мөн нэг тохиолдол нь эмнэлгээс шалтгаалах халдвар буюу эмнэлгийн ажилтан халдвар авснаар нийт халдвар авсан эмнэлгийн ажилтны тоо 85 боллоо. Өнгөрсөн хугацаанд 300 гаруй эмнэлгийн ажилтан халдвар аваад байгаа юм.
1168 тохиолдлоос
- 1039 нь Улаанбаатар хотод,
- 129 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13346 боллоо. Халдварын улмаас 3658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2166
- Хүндэвтэр 1164
- Хүнд 270
- Маш хүнд 58 хүн байна.
Өнгөрсөн хоногт таван нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 56 боллоо. Үүнд,
- 71 настай эрэгтэй энэ сарын 8-нд онош батлагдан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 36 настай эрэгтэй 19-нд онош батлагдсан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 93 эмэгтэй 1-нд онош батлагдсан, коронавирусийн нэн хүн хэлбэрээр
- 83 настай эмэгтэй 5-нд онош батлагдсан коронавирусийн нэн хүнд хэлбэрээр
- 65 настай эрэгтэй 20-нд дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Коронавирусийн нэн хүнд хэлбэрээр