Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна, 20-22 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, уулаараа цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Хэрлэн, Халх голын сав газраар 24-29 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь, талын хээрийн нутгаар хуурай, халуун салхитай байх тул болзошгүй ой, хээрийн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.