Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан юм. Улмаар Байнгын хороо Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.
Уг асуудлыг пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.