Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Тэгвэл Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.