ОУ-ын валютын сангийн зөвлөснөөр тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх зорилготойгоор НДШ-ийг 2018-2020 онд шат дараалалтайгаар таван хувь нэмсэн:
2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь гээд нийтдээ 5 хувиар нэмэгдээд байгаа юм.
Ингэснээр НДШ-т ажилтан 12.5%, ажил олгогч 13.5% шимтгэлийг төлж байна. Цар тахалтай холбоотойгоор 2020.10.1-2021.7.1 хүртэл НДШ-ийг ажилтан ажил олгогчоос тус бүр хоёр хувийн хөнгөлөлт эдэлж байгаа юм.
Нийгмийн даатгалын шимтгэл болон нэмэгдлийн талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэн: Нийгмийн даатгалд 240 орчим мянган төгрөг төлдөг. Одоо би декреттэй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгал төлөгдөж байгаа. Декрет л авч ашиглаж байна. Өөр одоогоор ашигласан зүйл байхгүй байна. Зөв зүйтэй зүйлд төрийн түшээд зарцуулж байгаа байх энэ 76. Тэгээд л сонгогдсон байх гэж бодож байна.
Иргэн: Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Би гадаадад амьдарч байгаад 2019 он хүртэл төлсөн. 2020 онд би ирээд нэг жил төлөөгүй байсан. Сая декрет авах гэсэн чадаагүй. Хувиараа төлдөг байсан. Одоо ер нь НДШ төлөхгүй байсан нь дээр гэж бодож байгаа. Тэгснээс гэртээ өөрөө тэр мөнгөө хадгалж байсан нь илүү санагдсан.
Иргэн: Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд хааяа л эмнэлэгт үзүүлдэг. Доод хэмжээгээр нь төлдөг. 480 мянган төгрөгөөс шимтгэл төлдөг. Иргэний үүргийнхээ хувьд төлөх ёстой. Цаашдаа тэтгэвэр тэтгэмжид хуримтлагдаж байдаг юм болов уу гэж ойлгодог. Ирээдүйд тэтгэвэр авахын тулд төлдөг. Төлөхөөс өөр арга байхгүй. Өслөө гээд түүний төлөө би гомдол нэхээд яах билээ дээ.
Иргэн: НДШ 26 хувь болсон. Улсын төсөв татвараас бүрддэг. Би үүнд шүүмжлэлтэй ханддаггүй. Хүний амьдралд маш их өөрчлөлт гардаг юм шиг байгаа юм. Тухайн хүний цалингийн хоёр хувь гэхээр ямар хэмжээ билээ дээ. Бага багаар нэмээд байхаар хүмүүсийн амьдралд хүнд байдаг байх. Би боловсролын байгууллагад ажилладаг. Урсгал зардалд татварын мөнгө их явдаг санагдсан. Би 220 мянган төгрөг НДШ-д төлдөг юм билээ. Уг нь 190 гаран мянган төгрөг байсан одоо нэмэгдээд 220 мянга болсон. Би шүүмжлэлтэй ханддаггүй.
“Алдагдалтай нийгмийн даатгалаа аврах гэж иргэдээ мөлжих нь зөв үү?” сэдвээр Өрөг хэлэлцүүлэг мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлснийг өнөө орой /4.19/ 21:30 цагаас NTV тв, Өрөг.мн пэйжээр хүлээн авч үзээрэй.
Хэлэлцүүлгийн зочид:
- Х.Булгантуяа УИХ-ын гишүүн
- Б.Батжаргал ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
- Д.Гантулга ОУ-ын актуарч
- Б.Гантулга “Ард лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Б.Өлзийбаяр “Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал