Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр” “Шигтгээ” “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог таалал төгслөө. Тэрбээр урлагт 30 жил тасралтгүй хүчин зүтгэж, кино, дэлгэцийн талбарт ч уран бүтээл туурвисан билээ. “Жирийн монгол охин” “Агшин” “Хүүхэд нас“ “Охин минь дээ” “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог тэнгэрт дэвшин Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.