Гэрэл зургийн сэтгүүлчдийн "World Press Photo" уралдааны шилдэг бүтээлийг танилцуулж байна. Энэ жил "Оны шилдэг зураг" төрөлд Данийн гэрэл зурагчин Мадс Ниссен "Анхны тэврэлт" зургаараа шалгарлаа. Коронавирусийн цар тахлын энэ цаг үед эмнэлгийн сувилагч асрамжийн газрын хөгшин хоёрын тэврэлт ийнхүү шилдгийн шилдгээр тодорсон юм.
Харин "Чухал мэдээ" ангилалд РИА Новости агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Валерий Мельников тэргүүлжээ. Түүний 2020 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн Уулын Карабахын цэргийн сөргөлдөөний тухай "Алдагдсан диваажин" цуврал зураг шалгарлаа.
Оны шилдэг зураг: Данийн гэрэл зурагчин Мадс Ниссен
“Анхны тэврэлт” нэртэй зурагт Сан-Паулу хотын ахмадын асрамжийн газрын 85 настай хөгшин эмнэлгийн асрагчийг тэвэрч байгаа нь
Чухал мэдээ: Оросын РИА Новости агентлагийн фото сурвалжлагч Валерий Мельников
Уулын Карабах дахь зэвсэгт сөргөлдөөний талаарх "Алдагдсан диваажин" нэртэй цуврал зураг
Орчин үеийн асуудлууд: Аргентины гэрэл зурагчин ПаблоТоско
Загас барин амьдралаа залгуулж буй йеменчүүд
Халуун мэдээ: Эвелин Хокштейны авсан шилдэг зурагт Вашигтон дахь Авраам Линкольны хөшөөг нурах эсэх тухай маргаан буужээ
Хүрээлэн буй орчин: Америкийн гэрэл зурагчин Ральф Пейс
Амны хаалтны дэргэд хөвж яваа далайн хав
Оны фото түүх: Италийн гэрэл зурагчин Антонио Фаччилонго
Израилийн шоронд эрчүүд нь хоригдох үед Палестины гэр бүлүүд хэрхэн амьдардагийг хальсанд буулгасан
Хөрөг: Оросын гэрэл зурагчин Олег Пономарев
Санкт-Петербургийн трансжендер залуу хайртай бүсгүйнхээ хамт
Байгаль: Нидерландын гэрэл зурагчин Жаспер Донаван
Тагтаа
Халуун мэдээ: Италийн гэрэл зурагчин Лоренцо Туньоли
2020 оны наймдугаар сарын 4-нд Бейрутын боомтод дэлбэрэлт болов.