Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
БНХАУ-ын нийслэл Бээжин хот таван долоо хоногийн хугацаанд гурав дахь удаагаа элсэн шуурганд өртсөн талаар "The Guardian" мэдээллээ. Пүрэв гарагт Бээжингийн агаарын чанар муудаж, PM10 тоосонцорын хэмжээ нэг куб метр тутамд 999 микрограммд хүрсэн нь "Аюултай" түвшнээс бараг хоёр дахин давсан үзүүлэлт болжээ.
Хуурайшилт ихтэй Монгол болон Өвөрмонголын бүс нутгаас үүдэлтэй шар шуурга баасан гарагт өмнөд хөршийн төв ба зүүн хэсэгт хүргэх төлөвтэй байна гэж Хятадын цаг уурын албанаас мэдээлжээ. Мөн агаар дахь элсний хэмжээ өнгөрсөн сард Хятадын хойд хэсэгт болсон хоёр элсэн шуурганы үеэс арай бага ч салхины хурд илүү өндөр байгааг анхааруулсан байна.