Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тоо буурахгүй тархалт өндөр байгаа. Үүнтэй холбогдуулан эмнэлгүүдийн орны хүрэлцээ багасаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс Буянт-Ухаа спорт цогцолборт 400 хүний хэвтэн эмчлүүлэх ор дэлгэж эхэлжээ.
Энэ шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаас баталж, ДХИС-ийн оюутны байр, БХИС-ийн сонсогчдын байр, Бөхийн өргөө, Буянт-Ухаа спорт цогцолбор зэрэг газруудад ор дэлгэхээ мэдэгдэж байсан юм.
Өнөөдрийн байдлаар нийт 3025 хүн эмчлэгдэж байгаагаас 2048 нь хөнгөн, 723 нь хүндэвтэр, 201 нь хүнд, 53 нь маш хүнд байгаа юм. Мөн коронавирусийн халдварын улмаас 37 хүн нас бараад байгаа харамсалтай мэдээ байна.