Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагт 1107 хүнээс халдвар илэрсэн байна. Тодруулбал нийслэлд 1020, орон нутагт 84 хүн халдвартай нь батлагджээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 19672 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна.
Харин 6 хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал;
- ХӨСҮТ-д 3 хүн
- Цэргийн төв эмнэлэгт 1 хүн
- БЗД-т гэртээ 1 хүн
- Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.
Нас барсан хүмүүс халдвартай нь оношлогдсон хугацаа нь;
Эрэгтэй
- 34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан
- 49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан
- 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан
- 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
Эмэгтэй
- 76 настай эмэгтэй 04.07-нд онош нь батлагдсан
- 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан
Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна. Мөн 1090 хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна.