Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олимпын аварга, Монголын үндэсний олимпын хорооны дарга Н.Түвшинбаяраас коронавирусийн халдвар илэрчээ. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байсан юм.
Н.Түвшинбаяр нь бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан хэргээр 461 дүгээр ангид хоригдож байгаа. Түүнийг энэ сарын 4-нд саатуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 хоног цагдан хорих шийдвэр гаргасан юм.
Түүнчлэн улсын хэмжээнд цагдан хорих ангиудад хоригдож буй 121 хоригдлоос халдвар илэрсний дөрөв нь 461 дүгээр хорих ангид байгаа аж.