Өнгөрсөн 24 цагт хоёр хүн ковидын улмаас нас барлаа. Тухайлбал 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэр гэсэн оноштойгоор нас баржээ.
69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд ковидын халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад ковид-19-ийн хүнд хэлбэрийн оноштойгоор нас баржээ.
72 настай эрэгтэй халдвар авсан нь гуравдугаар сарын 18-нд батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад ковидын нэн хүнд оноштойгоор нас баржээ.
Түүнчлэн СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал оноштой, халдвартай иргэн нас барсан байна.
Ингэснээр нийт нас баралт 31 боллоо.
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өчигдөр "Гэрийн нас баралт 5 бүртгэгдсэн. Хэзээ оношлогдсон, ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан, суурь, архаг өвчин юу байв гээд. Бас иргэд PCR шинжилгээнд итгэхгүй байх тохиолдол ч гарсан. Дээр нь заавал PCR шинжилгээний хариу хүлээлгүй хэрвээ ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг хүсэж байна" хэмээн мэдээлсэн.