Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18565 болж байна.
Дотоодод бүртгэгдсэн халдваруудын
- 654 нь Улаанбаатар хотод,
- 88 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10638 боллоо. Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2071
- Хүндэвтэр 689
- Хүнд 173
- Маш хүнд 45 хүн байна.
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт бүртгэгдэж нийт нас баралт 31 боллоо. 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд оношоор нас барлаа. Мөн Сүхбаатар дүүргийн эмнэлэгт коронавирусийн онош батлагдсан нэг иргэн бөөрний архаг дутагдлаар нас барсан" гэлээ.