Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгсөн байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийлээ.
Иргэн Б.Сүндэръяа “2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй харж танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноор дамжуулаад миний зургийг харсан танилцуулаад өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьдаг байсан. Тэр болгонд татгалздаг байсан. Тийм шалтгаан ч байсан юм билээ. Тэр болгоныг би олон нийтэд хэлэх боломжгүй. Өргөдөл, гомдол дээрээ маш сайн тусгасан. Би зөвхөн энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, өөр олон өргөдөл өгөх бодол байгаа. Хэвлэл мэдээллээр зарлагдаагүй өөр асуудлууд, зүйлүүд болсон учраас түүнийг өргөдөл дээрээ бичин хуулийн дагуу шалгуулна гэж бодож байна.
Сонгууль болсон болхооор намайг зохион байгууллалттай явж байна гэсэн учраас би дэлгэх гэж байсан зүйлээ больж байна. Намайг сонгууль болохоор ярьдаг гэж байгаа болохоор хэвлэл мэдээллээр ярих боломжгүй байна.
Нийтдээ надаас гадна 1000 гаруй охид холбогдсон. Ерөөсөө ийм асуудал болно гэж би тооцоолоогүй. 2020 оны сонгуулиар намайг ямар ч хамаагүй гишүүнтэй холбосон бичлэг цацагдсан. Тэр бичлэг одоо ч миний утас дээр бий. Тэр бичлэгийг Ц.Анандбазар гишүүний захиалгаар 5 залуу Эрдэнэт очиж хийж эвлүүлсэн. Тэднээс хуулийн байгууллага мэдүүлэг авсан. Миний хувьд өөрийн нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Дахиж дарамт шахалттай байж чадахгүй насаараа ингэж амьдрах юм шиг байна гэж бодсон.
Бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг ойр дотнын хүнээр маань дамжуулан тохиролцоё, худлаа гээд хэлчих гээд байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй.
Миний хувьд маш их дарамт шахалттай байхад нэр цохож чадахгүй. Түүнийг би мэддэг учраас дийлэхгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг үгүй хийсэн болохоор би юу ч хийж чадахгүй байсан. Тэрээр намайг хараагүй таньдаггүй гэсэн байсан. Түүнийг гэрчлэх гэрч байгаа. Би хуулийн дагуу явна. Өнөөдрөөс манай аав надад тусгай хамгаалалт, жолооч гаргаж өгч байна. Миний биеийн байдал тогтворгүй байгаа учраас өчигдөр эмнэлэг яван гэртээ орж чадахгүй цагдаа дуудаж гэртээ орсон. ХЭҮК гээд олон байгууллагад би өргөдлөө өгнө. Яг одоо л таслан зогсоохгүй бол олон жил энэ дарамттай явахыг хүсэхгүй байна. Өнөөдрийг хүртэл яагаад хуулийн байгууллагад хандаагүй вэ гэвэл би прокурорын байгууллагад олон зүйл өгсөн ч нэг ч хэрэг шийдэгдээгүй. Харин Улаан бал нэвтрүүлэгт орсны дараа олон хэрэг шийдэгдээд явсан.
Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүний /сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд/ бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1000 гаруй охин надад хандсан. Хохирогчдыг хамгаалалтад аваад би л гардгаараа гараад дуусья гэж бодож байгаа.
Ц.Анандбазар гишүүнтэй анх танилцуулж байсан охин одоо гадаадад байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч
"УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хийсэн үйлдэл нь гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.
- Хүний мэндийн халдашгүй байдалд халдсан
- Бэлгийн халдашгүй байдалд халдаж довтолсон
- Заналхийлэх буюу өөрт болон бусдад үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаж, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах мэдээ баримт бий гэх мэтээр сүрдүүлсэн зэрэг гомдол гарган, шалгуулах гэж байна.
Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяа гэх хувь хүний асуудал биш, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой учир хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн хуулийн байгууллагаас миний үйлчлүүлэгчийг хамгаалалтад авна гэж найдаж байна" гэлээ.