Монгол Улсын Засгийн газар "Мазаалай" бондын өрийг бүрэн төлж, барагдуулсан талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Энэ талаар Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Сүх-Очир "Энэ жил төлөх хамгийн том дүнтэй гадаад өр, зээл бол Мазаалай бонд. Мазаалай бондын хамгийн сүүлийн төлбөр болох 140 сая ам.долларыг сая дөрөвдүгээр сард төлж барагдууллаа. Мазаалай бондыг 2016 онд олон улсын зах зээлд гаргасан. Энэ бондын өрийн төлбөрийг дөрөвдүгээр сард бүрэн төлж дууслаа" хэмээн тодотголоо.
Тодотгоход, Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.