
Иргэн Б.Сүндэръяа 2021.04.11-ний өдөр “Sunee's Ballet”, “Butenbayar Sunderya” фэйсбүүк хуудаснаа нэгэн УИХ-ын гишүүн өөрт нь бэлгийн дарамт учруулж, одоо хүртэл айлган сүрдүүлсээр байгаа тухай пост оруулсан юм.
/Иргэн Б.Сүндэръяа /
Постод тухайн хүний нэрийг бичээгүй ч олон нийт Булган аймгаас УИХ-д сонгогдсон, Сод Монгол группийн үүсгэн байгуулагч Ц.Анандбазарыг хэмээн шүүмжилж, тэр дундаа эмэгтэйчүүд Ц.Анандбазарыг ажилтнууддаа бэлгийн дарамт учруулдаг, ажилтнаа хүчирхийлсэн зэргээр цахим орчноо бичсээр байна.
/Зүүн гар талаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, иргэн Сүнээтэй сонгуулийн сурталчилгааны үеэр нэр холбогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ /
Цахим орчинд Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийллийн талаар бичсэн иргэдийн хаяг хуурамч биш байх нь анхаарал татаж байгаа юм.
Мөн дуучин Нарагийн цахим хуудас руу доорх түүхийг нэгэн эмэгтэй бичиж явуулжээ.
Эдгээр мэдээллийн мөрөөр Хүний Эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар, охид эмэгтэйчүүдийн төлөө дуугарах ёстой гэж өөрсдийгөө үздэг УИХ-ын эмэгтэй гишүүд ажиллах шаардлага тулгарчээ. Хамгийн ноцтой нь хүчиндүүлсэн гэх постууд ч байна. Иргэн Б.Сүндэръяагийн цахим орчинд оруулсан постны дараа УИХ-ын Ц.Анандбазар өөрөө доорх мэдэгдлийг гаргасан юм.
"Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Б.Сүндэръяагийн нийгэмд тараасан мэдээлэл нь зөвхөн УИХ-ын гишүүн хэн нэгэн гэхээсээ илүү Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас уг асуудлын үнэн мөнийг хуулийн байгууллагуудаар нэн яаралтай шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.Иймд хуулийн байгууллагад хандаж, шалгуулах арга хэмжээг авах болно".
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
Манай Өрөг.мн сайтын редакц бэлгийн дарамтад өртөж байсан эмэгтэйчүүдийн мэдээллийг хүлээн авч, таны дуу хоолойг олон нийтэд хүргэж, эх сурвалжаа чандлан нууцлан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Та бүхэн манай цахим хаягууд руу болон оффисийн 76002244 дугаараар холбоо барих боломжтой.