Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шалтгаант нас баралт нэмэгдэж байгаа.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол тодорхой хэмжээгээр бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудад нийслэлийн Онцгой комисс болон "Улаанбаатар буян" компанитай хийсэн гэрээний дагуу оршуулах зан үйлийг гүйцэтгэж байгаа.
Халдварын улмаас нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, "Улаанбаатар буян" компанийн цогцос хадгалах байранд хадгалж, оршуулгын зан үйлийг хийж байна. Ингэхдээ аль болох цөөн хүнийг оршуулгын үйл ажиллагаанд оролцуулах чиглэл баримталж байгаа.
Эмнэлэгт нас барсан тохиолдолд ЭМ-ийн сайдын 412 тоот тушаалын дагуу зохицуулагдана. Цогцсыг зориулалтын уутанд хийж, эмнэлгийн цогцос хадгалах хэсэгт байлгаж байгаад чандарлаж болон уламжлалт аргаар булж оршуулж болно" гэдгийг тайлбарлалаа.