Даваа гарагт Их Британийн голлох улс төрчид Эдинбургийн гүн Филиппийн дурсгалыг биечлэн болон цахимаар хүндэтгэх зорилгоор парламент, чуулганд цуглах талаар ВВС агентлаг мэдээлсэн. Ханхүүгийн дурсгалыг хүндэтгэхийн тулд ээлжит бус чуулганаа Английн танхим, Лорднын танхим, Шотландын парламент, Уэльс болонт Хойд Ирландын ассамблей зарлан хуралдуулахаар болсон байна. Ням гарагт сүмд хүндтгэл үзүүлсэн бол Британийн ихэнх сонинууд 73 жил ханилсан нөхрийнх нь үхэл "Амьдралд нь асар том хоосон орон зай үлдээсэн" хэмээсэн Хатан хааны үгийг иш татсан гарчигтай нийтлэлүүд гаргажээ.
Их Британид үндэсний хэмжээний гашуудал үргэлжилж байгаа бөгөөд ирэх бямба гарагт Винзорын цамхагийн Гэгээн Георгийн дуганд оршуулах ёслол болж өндөрлөснөөр гашуудал дуусах юм. Хатан хааны гэр бүл сүм рүү орсны дараа орон даяар нэг минут дуугаа хурааж хүндэтгэл үзүүлэх юм байна.