Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сарын 10-наас 25-ныг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Иймд төрийн болон дипломат байгууллага, НҮБ зэрэг тусгай чиг үүрэг бүхий байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож буй. Хөл хорионы үед БНСУ-д зорчих визний материал хүлээн авдаг төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага ажиллахгүй.
Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээлснээр Солонгосын виз мэдүүлэх төв /KVAC/ ердийн цагийн хуваариар буюу 08.30-16.00 цагийн хооронд ажиллана. Тус төв нь Монгол иргэдийн виз мэдүүлэхтэй холбоотой хүндрэлийг багасгах үүднээс ийнхүү ажиллаж байгаа. Дашрамд дурдахад, тус төв нь Хан-Уул дүүргийн 3-р хороо, "Шинэ сонголт" их дэлгүүрийн найман давхарт байрладаг байна.