“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Тус хурлаар Монголын чөлөөт бөхийн гадаад харилцааны албаны дарга П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Кыргызстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогдсон байна.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны Монгол эмэгтэй бөгөөд сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагад гадаад харилцааны асуудал хариуцан ажиллаж байгаа ажээ.