“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Зургаан настай Х.Ивээл охин Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 7-р байр буюу тусгай байрт шалгарчээ.
Х.Ивээл охин энэ жил 3-р ангид орох аж. “Х.Ивээл бэлтгэл дээрээ "Цикл" өрөлтийг 8 секундэд гүйцэтгэдэг. Харин тэмцээн гэдэг бол тэс өөр гэдгийг охин маань илүү сайн мэдэрсэн байх” хэмээн охины аав, Монголын Оюун ухааны Академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар өөрийн цахим хаягтаа нийтэлжээ.
Х.Хатанбаатар охин Х.Ивээлийнхээ хамт Оросын Россия-1 сувгийн "Гайхалтай хүмүүс" шоу нэвтрүүлэгт 2019 онд оролцож үзэгчид, шүүгчдийг гайхшруулж байсан юм.