Дэвшилтэт контентоор дамжуулан шинэ үеийнхнийг хүчирхэгжүүлэх зорилготой “Анрид” ХХК (Unread Media) үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр шинэ хөрөнгө оруулалт татаж, “VTV" телевизийг эгнээндээ нэгтгэлээ. Залуу мэргэжилтнүүдэд хандсан нийтлэл контентийг www.unread.today, www.posted.mn сайтуудаараа хүргэж, Unplug, DevSummit зэрэг томоохон эвентүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн тус компани ийнхүү Монголын өргөн нэвтрүүлгийн 15 телевизийн нэгийг удирдаж, хараат бус редакцын бодлого, залуучуудын бүтээлч хандлага, шинэлэг арга барилыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
2015 онд байгуулагдсан VTV нь телевизийн салбарт өөрийн гэсэн өнгө төрх, нэр хүндтэй, өргөн нэвтрүүлгийн сүлжээгээр үйл ажиллагаагаа явуулж, Монгол орны өнцөг булан бүрд хүрдэг телевиз юм. VTV нь Univision-ийн 11, Skymedia-ийн 14, DDish-ийн 16-р сувагт тус тус байрладаг.
“Анрид” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ундрал энэ тухайд “Бид ямар нэг хөрөнгө оруулалтгүйгээр, өөрсдийн жижиг нөөцөөр эхлүүлсэн компаниа таван жилийн хугацаанд тууштай өсгөж, өнөөдөр дараагийн шатанд нь гаргаж байгаадаа баяртай байна. Бид харилцан уялдаатай, нэгдмэл бодлоготой мэдээллийн хэрэгслүүдийг оновчтой удирдаж, орчин цагийн технологийн дэвшлийг үр дүнтэй ашигласан медиатек компани болох, хэвлэл мэдээллийн салбарт олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, ард түмний өмчлөлд очих алсын хараатай” гэсэн юм.
“Анрид” ХХК нь цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хэрэгцээнд нийцсэн, мэдлэг боловсролыг нь тэлэх, эерэг, бүтээлч, шинэлэг контент хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд контентийн салбарт бүтээгчдийн сүлжээ үүсгэх, технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах зорилт тавин ажиллаж байна.
Холбогдох:
Хаяг: СБД, Олимпийн гудамж, 1-р хороо, Ayud Tower-ийн 16-р давхар, Анрид ХХК
Утас: 9532-7212, 9311-0224
Имэйл: [email protected]
Вэб: www.unread.media
Эх сурвалж: unread.today