Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны нэгдүгээр улиралд хяналт тавьж, шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллээ танилцуулав.
Тухайлбал, он гарснаас хойш цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Хяналт тавьсан цэргийн албаны эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бөгөөд цэргийн албаны эсрэг 11 хэргийн дөрвөн хэрэгт буюу 36.3 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 33592 гэмт хэргийн улмаас нийт 24032 хүн хохирсоны 733 буюу гурван хувь нь хүүхэд байна. Үүнээс 177 буюу 24.1 хувь нь дээрэмдэх, 169 буюу 23 хувь нь хүчиндэх, 114 буюу 15.5 хувь нь хулгайлах, 103 буюу 14 хувь нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирчээ. Мөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заасан хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон 10, бусад төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон 158 хүүхэд байна.
Прокуророос нийт 370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна. Эдгээрээс нийт зөрчлийн хэргийн 255269 буюу 68.8 хувь нь нийслэлд, 115.464 буюу 31.2 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.