"Никитон" хамтлагийн ахлагч Б.Батчулуун болон дуучин С.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн талаар ярьж, олон нийтийн цахим сүлжээгээр цацсан нь иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл энэхүү асуудал дээр цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа аж. Албаны хүний мэдээлж буйгаар гэмт хэргийн шинжтэй зүйл ярьсан болохоор шалгалт хийж байна гэв. "25 дугаар суваг" телевиз энэ асуудалтай холбоотойгоор дуучин С.Сэрчмаагийн бэлтгэн явуулдаг "Nyambaa & Sally" нэвтрүүлгийг дахин нэвтрүүлэхгүй зогсоох болсон талаар мэдэгдлээ.
Мөн загвар өмсөгч Н.Эрдэнэцогтын цахим сүлжээнд цацсан бичлэгтэй холбогдуулан албаны шалтгалт хийж, хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.
Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун хүлцэл өчөөд "Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.