Бразил улсын хоёр дахь том хот Рио де Жанейрод “Christ the Redeemer” буюу Аврагч Христ нэртэй 38 метр өндөр хөшөө байдаг. Энэ хөшөө нь өндрөөрөө гуравт орох Христийн хөшөө юм.
Тэгвэл тус улсын өмнөд нутагт орших Энкантадо хотод үүнээс таван метр өндөр буюу 43 метр Христийн хөшөөг босгож байна. Хөшөөг босгох ажил 2019 онд эхэлсэн, энэ оны сүүлчээр ашиглалтад орох юм байна.
Христийн шинэ хөшөөний алдалсан гарын урт гэхэд л 36 метр аж. Хөлнөөс цээжин хэсэг рүү гарах лифттэй бөгөөд цээжин хэсэгтээ алсыг харах тагттай юм байна.
Хөшөөг барих ажлыг өнгөрсөн сард орон нутгийн улстөрч Адроалдо Конзатти санаачилжээ. Аварга Христийн хөшөөг босгох зардлыг хувь хүмүүс, байгууллагуудын хандиваар босгож байгаа ба өдгөө нийт 350 мянган ам.долларыг зарцуулаад байгаа талаар ВВС мэдээллээ.
Дэлхийн хамгийн өндөр Христийн хөшөө Индонезийн Сулавесид байдаг ба 52.55 метр өндөр. Харин хоёр дахь өндөр хөшөө нь Польшийн Свебодзин хотод байдаг 52.5 метр өндөр “Christ the King” хөшөө юм.