Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн лхагва гарагт Төв талбайд суулт хийсэн. Тэрбээр эсэргүүцлээ өнөөдөр ч үргэлжлүүлж байна.
“НДШ НЭМЭГДСЭН АСУУДЛЫГ НЭН ЯАРАЛТАЙ УИХ ШИЙДЭХ ЁСТОЙ”
МҮЭХ-ноос энэ сарын 6-ны өдөр Засгийн газарт хандан НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он царцаах шаардлага хүргүүлсэн. Холбооны удирдлагууд "Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" хэмээснийхээ дагуу тэрбээр суулт хийж эхэлсэн. Гэхдээ хөл хорионы үед жагсаал, суулт хийхийг хориглосон тул өнөөдөр тэрбээр талбайг тойрон алхаж байгаа юм.
Түүний тавьж буй шаардлагын талаар ЭНД дарж уншина уу.