Хятадын эрх баригчид Alibaba компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн гэж 2,78 тэрбум долларын хэмжээний торгууль ноогдуулсан. Үүнийг Алибаба компани хүлээн зөвшөөрч байна гэв.
Тэдний мэдэгдэлд “Шийдвэрийг үнэн сэтгэлээс хүлээн зөвшөөрч, бид үүнийг даган мөрдөх болно” гэжээ. Үүний зэрэгцээ, мэдэгдэлд хуульд нийцэх арилжааны үйл ажиллагааг явуулах мөн хууль эрх зүйн хэм хэмжээнд таарах системтэй болохыг эрмэлзэн ажиллана гэжээ.
Үүний өмнө Хятадын зах зээлыг зохицуулан хянах улсын алба Alibaba компанийг зах зээлд давамгай байдлаа урвуулан ашигласан гэж 18,23 тэрбум юаниар /2,78 тэрбум доллар/ торгосон юм.
Энэ торгууль тус орны түүхэнд хамгийн өндөр дүнтэй торгууль болж байна. Үүнээс өмнө $975 сая долларыг 2015 онд Qualcomm Inc. Компани төлсөн байна.