Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шадар сайдын ажлын албанаас өчигдөр ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төвд ажиллаж, мэдээлэл өглөө.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж өдөрт 600-800 орчим бүртгэгдэж байна. Энэ нь том эрсдэл. Иргэд олноороо цугларсан тохиолдолд халдвар улам нэмэгдэх нөхцөл байдал үүссэний улмаас хөл хорио тогтоосон. Коронавирусийн эсрэг вакцин бэлэн байлаа ч иргэд олноороо цугларах болоод байгааг хэлье.
Вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ. Халдварын тархалт буурсны дараа дархлаажуулалт хийгдээд явах боломжтой гэж үзэж байгаа" гэв.