Засгийн газраас хатуу хөл хорионы өмнө иргэдэд дэмжлэг олгох үүднээс иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Сангийн сайд Б.Жавхлан "Өнөөдөр амралтын өдөр жоохон зав гарлаа. Сангийн сайдын хувиар доорх асуултад хариулт өгч байна шүү! Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй!
Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:
1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
3. Одоогын байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,
5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.
Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.
Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол "минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ" гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү.
Одоогооор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна.
Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжлэж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.
ТА ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ДАРХЛААГАА ДЭМЖЭЭРЭЙ!
Жич: аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй шүү!" хэмээн бичжээ.
Энэхүү олговор нь Оюутолгойн татварын актаар орж ирсэн хөрөнгө юм. Иргэдийн данс руу орох 300 мянган төгрөгийн дэмжлэгийг банкны өр зээлэнд суутгахгүй юм байна. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн өр төлбөрт суутгахгүй байх чиглэлийг банкуудад өгөөд байгаа юм.