"Никитон" хамтлагийн Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаатай лайв хийх үеэрээ онигоо гэх тодотголтой хүчирхийлэлтэй холбоотой зүйл олны дургүйцлийг төрүүлэн шүүмжлүүлд өртөөд байгаа.
Баачка, Сэрчмаагийн ёс зүйгүй ярианаас үүдэж, нийгэм бойкотолж эхэллээ. Тодруулбал дуучин Б.Батчулуунтай хамтран ажилладаг Капитрон банк хамтын ажиллагаандаа цэг тавьж байгаагаа албан бусаар цахимаар илэрхийлсэн.
Мөн дуучин С.Сэрчмаатай хамтран ажилладаг 25 дугаар телевиз "Nyambaa's&Sally's Home" нэвтрүүлгийг гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фейсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгч та бүхнээсээ уучлал хүсье. Цаашид манай телевиз "Nyambaa's&Sally's Home" нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдье" хэмээн постолсон.
"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун "Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа…. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд…. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь…. даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье + 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх …. гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо.Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдгын . Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ.
///. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг !!!" хэмээн фейсбүүктээ бичжээ.
Энэ талаар дуучин С.Сэрчмаа өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал хүсэж тайлбар хийлээ.
Дуучин С.Сэрчмаа "Ард түмнээсээ Уучлал хүсч байна.
Өглөөний мэнд!
Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд ах онигоо ярисанг тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу, хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.
Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа.
Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна.
Миний утсан дээр "үхээч чи" 2 охин чинь хүчиндүүлэг гэсэн олон хараал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвслэж хаядаг хүмүүс биш биз дээ.
Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжие гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо.
Би эх хүн ээж хүн юу гэж хүчинг дэмжих вэ хүмүүс минь Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зовлон эмэгтэйчүүд хүүхдүүдэд чадлаараа туслаж уриалж дуудахсан гэж хүсдэг. Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдаггүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ.
Твиттэр дээр дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж худал мэдээлэл сэвж ар түмнийг улам хурцласан байна цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа.
Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын ярьсан онигоо 13 настай охины нас барсан хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай.
Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдрая гэж хүсээд өөрийн контент болох 25тв дээр эрхлэн явуулдаг "Nyambaa Sally" нэвтрүүлэгээ зогсоож байна" хэмээн бичжээ.