Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Токио олимпийн наадмын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх дэвжээнд гарч, тавуулаа медаль зүүн, олимпийн дөрвөн эрх авлаа.
ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа алт
ОУХМ Б.Хонгорзул алт
ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгө
О.Бурмаа мөнгө,
МУГТ С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.
Жин тус бүрт эхний хоёр байрт орсон бөхчүүд олимпийн эрх авсан бол манайхаас ганц С.Цэрэнчимэд эрхээ авч чадсангүй.
Гэхдээ түүнд удахгүй болох дэлхийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж олимпын эрхээ авах боломж бий.