Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт Монгол Улсын хэмжээнд 11195 хүнээс шинжилгээ авахад 831 тохиолдол шинээр батлагдаж, хоёр хүн нас барсан байна. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй хоёр уушгиндаа хатгалгаатай амьсгаын цочмог дутагдалтай коронавирусийн халдварын улмаас нас барсан.
Монгол Улсад нийт 22 хүн Covid-19-ийн улмаас нас бараад байна. Мөн өчигдөр коронавирусийн халдварын шууд бус нэг нас баралт бүртгэгдлээ. Тэрээр 4 сарын 7-нд халдвар авсан бөгөөд хорт хавдрын улмаас нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдвараас шууд хамааралтай 22 тохиолдол бусад шалтгаант нас баралт 5 бүртгэгдлээ.
Батлагдсан тохиолдлын 765 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 66 тохиолдол орон нутагт бүртгэгджээ.
284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийтдээ 9150 хүн эдгэрээд байна.
Нийт батлагдсан тохиолдол 15011 боллоо.