Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөн галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-нд гарсан.
Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага, тагнуулын байгууллага хамтран зохион байгуулж өнөөдөр өглөө баривчилжээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад "Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан. Цагдаагийн албан хаагчид самналт хийн галт зэвсэгтэй оргосон хоёр цэргийг эрсдэл, хохиролгүйгээр баривчлан аюулгүй болгосон. Тухайн орчны ард иргэд тайван байж болно" гэлээ.