Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Засгийн газраас хатуу хөл хорионы өмнө иргэдэд дэмжлэг олгох үүднээс иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү олговор нь Оюутолгойн татварын актаар орж ирсэн хөрөнгө юм. Иргэдийн данс руу орох 300 мянган төгрөгийн дэмжлэгийг банкны өр зээлэнд суутгахгүй юм байна. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зээлийн өр төлбөрт суутгахгүй байх чиглэлийг банкуудад өгөөд байна.