Токио зуны олимпын наадмын чөлөөт, сонгомол бөхийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн Казахстаны Алмата хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээн өчигдөр эхэлж, сонгомол бөхийн төрлөөр эрхийн эздээ тодруулсан бол өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүд эрхийн төлөө өрсөлдөж байна.
Токио 2020 олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн тэмцээнээс Монголын багийн эхний эрхийг 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг авлаа. Манай бөх Энэтхэг, БНСУ, Узбекистаны бөхчүүдийг дараалан ялснаар аваргын төлөө барилдах нь тодорхой болсон юм. Энэ жинд нөгөө эрхийг Японы Ю.Сасаки авсан ба энэ хоёр бөх орой аваргын төлөө барилдана.
Мөн түүний араас нь ОУХМ Б.Болортуяа, Б.Хонгор зул нар мөн эрхээ авлаа.
ОУХМ Болдсайханы Хонгорзул бүх өрсөлдөгчөө цэвэр ялж шигшээд шалгарснаар “Токио-2020” олимпийн наадмын эрх авчирлаа. Тэрбээр хэсгийн барилдаанд Узбекистаны Шохида Ахмедова, Кыргызстаны Назира Марсбек Кызы, хагас шигшээд БНСУ-ын Ум Жи Ун нарыг ганц оноо алдалгүй тус бүр 10:0-ээр илүүрхэв.
53 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Болортуяа Казахстаны бөх Аманжол Ахметовад 9:10 оноогоор харамсалтай хожигдлоо. 8:1-ээр хожиж яваад бүхэл оноо алдаж, цагийн төгсгөлд тэнцүүлсэн ч онооны чанараар ялагдав. Манайх гомдол мэдүүлсэн ч ялагдаж, нэг оноогоор торгуулан 9:10-аар хожигдсон юм.
Б.Болортуяа хоёрдугаар тойрогт Тажикистаны бөх Шакершоеваг 10:0-ээр хожоод байна. Манай бөх хэсгээсээ хоёроор гарч байгаа бөгөөд нөгөө хэгийг тэргүүлсэн бөхтэй олимпийн эрхийн төлөө барилдана.
Харин МУГТ С.Цэрэнчимэд БНХАУ-ын бөхөд 0:10 ялагдаж эрх авч чадсангүй. Гэхдээ бөхчүүдэд дэлхийн тэмцээнээс эрх авах дахин нэг боломж бий.