Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио эхэлж, 15 хоног Гамшгийн үеийн "Улаан" төвшинд шилжлээ. Манай улсын засгийн газар энэ 15 хоногийн хөл хорионы хугацаанд вакцинжуулалтын хурдыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллана гэж байсан ч дархлаажуулалт хийхгүй гэдгээ хөл хорионы өмнөх өдөр буюу өчигдөр орой мэдээллээ.
ЭМЯ-ны ДАРХЛААЖУУЛАЛТ ХИЙХГҮЙ ГЭСЭН мэдээнд /БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. /(эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021) гэж бичсэн байв.
Жич: Засгийн газрын эх сурвалж болгон ашигласан мэдээг цахим орчноос Хятад, Англи хэлээр хайгаад олсонгүй.
Гэтэл Хонконгийн хүнс эрүүл мэндийн төвөөс гаргасан Хятад вакцины удирдамжид 21-56 хүртэлх хоногийн зайтай хоёр дахь тунгийн вакцин хийнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй ба хоёр дахь тунг 28 хоногийн дараа хийнэ гэсэн байгаа юм.
/Хонгконгийн хүнс эрүүл мэндийн төвийн мэдээлэл/ Бүрэн эхээр унших бол
https://www.fhb.gov.hk/download/our_work/health/201200/e_evaluation_report_CoronaVac.pdf?fbclid=IwAR1lMkHedTxtu1EFgBENBQcoM1TlOsqN8tPzPPpKiTkexo8osfyzfG6PgSM
Мөн Хятадын zhishifenzi.com мэдээллийн сайтад Хятад вакцины эмнэлзүйн гурав дахь туршилтын үр дүнгээр вакцины хоёр дахь тунг 21-28 дахь өдрүүдэд хийвэл эсрэг биет үүсэх тухай нийтэлжээ.
/Хятад вакцины хоёр дахь тунг 21-28 дахь өдөр тарих тухай мэдээ/ Бүрэн эхээр нь унших линк
http://m.zhishifenzi.com/news/multiple/10224.html?fbclid=IwAR2SJMlzpAXJ_QoAiO8zeiWMMnh72eJeul64NDEwVRhPJntQCMBVlEEEKVo
Өөрөөр хэлбэл 56 хүртэлх хоногийн хугацаанд Хятад вакцины хоёр дахь тунг хийж болох тухай албан ёсны итгэж болох эх сурвалжийн мэдээлэлгүй, Засгийн газар албан ёсны тайлбар өгөхгүй, шөнө болсон үед эрүүл мэндийн яамны сайт дээрээ вакцин хийхгүйгээ бичсэн л байдалтай байна.
Хятад, Хонконгийн албан ёсны сайт болон мэдээний сайтуудад Хятад вакциныг 56 хүртэлх хоногийн хугацаанд хийж болно гэж бичээгүй байгаа нь бидний хийлгэсэн Хятад вакцины нэгдүгээр тун үр дүнгүй болох вий гэсэн хардалт дагуулж байна.
Хүн амаа айдаст автуулахгүйн тулд вакцины хоёрдугаар тунг 56 хүртэлх хоногийн хугацаанд хийж болно гэсэн баталгаат мэдээллийг албан ёсоор мэдэгдэх үүрэг засгийн газрын өмнө тулгараад байна.