Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Хотын дарга Д.Сумъяабазар "
Нэг талдаа эдийн засгийг дэмжихэд нөгөө талд өвчний тархалт нэмэгдэж байгаа. Иймд хотын 9 дүүрэгт вакцинжуулалтыг хийж байна" гэв.
- Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын сүүлийн оронг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулах
- 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах
- Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх
- Замын хөдөлгөөнд QR код ашиглахгүй.
- Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулах
- Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна.
Хөл хорионы хугацааанд иргэд яаралтай эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, вакцинд хамрагдахаар бол иргэний үнэмлэх, холбогдох материалуудаа цагдаад шалгуулж нэвтэрнэ. Эрүүл мэнд шалтгаантай, буяны ажил, хүнс, эм, шатахууны тээвэрлэлт, уул уурхай, газар тариалан, зам тээврийн бүтээн байгуулалтад ажиллаж буй иргэдийг 72 цагийн PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэхтэйгээр асуумж бөглөж товчоогоор нэвтрэхийг зөвшөөрөх юм.
Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх байгууллагуудыг танилцуулбал,
Төрийн байгууллага
- Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа / Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат/
- Эрүүл мэндийн байгууллага
- Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, /ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ийн суурийн төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, /УБТЗ ХНН/, /Чингис хаан ОУНБ/, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт / ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
- Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
- Шуудан , харилцаа холбоо
- Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
- Шүүх, прокурорын байгууллага
- Халамжийн байгууллага
- Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
- Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
ААН-үүд:
- Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
- Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/
- Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
- Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
- Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
- Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
- Оршуулах үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл /тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох/
- Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
- Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа