Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотыг дөрөвдүгээр сарын 10-25-нд гамшгийн үеийн "Улаан түвшин"-нд шилжүүлэх хугацаанд хийх зохицуулалтын талаар Улсын Онцгой комиссоос тогтоол гаргалаа.
Үүнд:
- Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын гадаад талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах зугаалах зэргийг зөвшөөрнө. Гэхдээ хүнд хоорондын зайг сайтар баримтлах
- Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог заах
- Хязгаарлахгүй үйл ажиллагаа явуулах иргэн, ААН-д тодорхой маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгох
- 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах зэргийг тусгажээ.
Мөн үүнээс гадна Нийслэлийн Онцгой комисс зохион байгууллалтыг хэрхэн журамлах талаар хэлэлцэж, гаргасан шийдвэрийг 17:00 цагт олон нийтэд танилцуулах юм.