Хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор өнөөдөр нийслэлд вакцинжуулалтын цөөн цэг ажиллаж байна. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа "Нийслэлд өнөөдөр вакцинжуулалтын хоёрдугаар тунг хийж байна. Эхний тунг хийх вакцины хүрэлцээ, нөөц байхгүй байна. Нийслэлийн хэмжээнд нийт 29 цэгт вакцины хоёрдугаар тунг хийх бөгөөд үлдсэн цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Хатуу хөл хориогоор тусламж үйлчилгээ зохицуулсан тушаал гарна. Энэ үеэр хэрхэн ажиллах талаар Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллана" хэмээлээ.
Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 75 цэгт 158 багийн 1295 ажилтан 32506 иргэнийг вакцинжуулсан байна. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 487408 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан талаар албаныхан мэдээлсэн юм.