Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13494 болж байна. 714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.
- 630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11174 болсон.
- 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1773 боллоо.
Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8522 боллоо. Халдварын улмаас 2560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2017
- Хүндэвтэр 435
- Хүнд 94
- Маш хүнд 14 хүн байна.
Өнөөдрийн байдлаар 2300 орчим иргэн гэрээр тусгаарлагдсан эмчлүүлж байгаа.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.