Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө харуулын даргаа хөнөөжээ. Тэд харуулын даргаа хөнөөгөөд буутай зугтсан байна.
Энэ хэргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайванаас энэ талаар тодрууллаа.
-Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнө харуулын даргаа хөнөөгөөд буутай оргосон хэргийн талаар тодруулга авья?
-Хэвлэлийн бага хурал зарлана. Тэгэхээр хэлье.
-Хэрэгт холбогдсон хэдэн цэргийг эрэн сурвалжилж байгаа вэ?
-Хоёр.
-Тэдгээр цэргүүдийг олсон болов уу?
-Би эргээд холбогдьё. Олоогүй байна.