Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас энэ сарын 10-25-нд хөл хорио тогтоохоор боллоо. Ингэхдээ ямар салбар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр "Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, эрүүл мэндийн байгууллага гэх мэт 15 салбар, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулна. Иргэд гэрийнхээ ойр орчим салхинд гарах, хөдөлгөөн хийх нь нээлттэй.
Дүүрэг, хорооныхоо дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авах хэрэгтэй. Бүх хүний хөдөлгөөнийг хязгаарлаж манана, сахина гэвэл тийм боломж байхгүй. Иргэд маань ч өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг биелүүлж ирсэн шигээ хөл хориог сахина гэдэгт итгэж байна" гэлээ.