Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар танилцуулж, олон нийтэд мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан
-15 байгууллагын ажилтан хувийн унаагаараа зорчиж болох уу? Та хариуцлага хүлээх үү? гэсэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр "15 байгууллагын ажилтан албан хаагчид ээлж зохион байгуулалтынхаа дагуу өмнөх жишгээр явна. Урьдчилж мэдээллээр хангана. Аль болох алдаа дутагдал, чирэгдэл гаргахгүй.
Би цар тахалтай тэмцэж байгаа гэж бодож байгаа. Зарим нэг нь надтай тэмцээд байх шиг байна. Би ч бай манай гэр бүлийн хэн нь ч хууль зөрчөөгүй. Харин иргэдээ дутуу эрх эдлэхгүй байх тал дээр ажиллаж байгаа.
Хэрэг зарга бүрийн араас явах тайлбар өгөх цаг зав алга. Хатуу хариуцлага тооцох тал дээр зарчим үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Цар тахлаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдүүд гээд салбар салбарт бугшсан иргэд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа.
Сүүлдээ бүүр компьютерын хард хулгайлж 1 дүгээр эмнэлэгт шинжилгээ өгөөгүй эхнэрийг өгсөн болгож шивж оруулж байгаа. Түүнээс би хэзээ ч ухрахгүй. Тавьдаг шаардлагаа тавина. Чимээгүй яваад хүлээцтэй хандахаар хэтэрхий зөөлчлөх гээд С.Амарсайханыг харлуулбал болно гэж бодож байх шиг байна. Тийм асуудал байхгүй шүү гэдгийг хэлье.